
-Аргын тооллын 11 сарын 22. Бямба (Санчир) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 2, хөхөгчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, хонгорцог-17 од, шид барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр. бага хар-11:09.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:08-17:08.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш муу.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, бэрийн үйл, хурим хийх, хүнийг ханаж, төнөх, өвчин эмнэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, цэрэг хөдөлгөх, малын үс, ноос хяргах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулах, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.