-Аргын тооллын 11 сарын 20. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 20. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын 30, харагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, гар од-16 од, үл тохирох барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:05-17:09.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш муу.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, багш шавь барилдах, амраг садан бололцох, хурим хийх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, нүүдэл хийх, эм найруулах, нохой авах, суурь тавих, угаалга хийх, залбирах, өс дарах, мод таслах, газар малтах, газар хагалах, ус хааж бөглөх, заргалдах, замд гарах, ан гөрөө хийх, морь худалдах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ