
Улсын аварга шалгаруулах тэмцээн, спортын их наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарыг алдаршуулж, шагнаж урамшуулах зорилго бүхий
“Мөнгөн Арслан-2025” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2025.11.25/ зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа нар болон албаны бусад төлөөлөл оролцож баг, тамирчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

Ховд аймгаас спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан багш дасгалжуулагч, баг, тамирчдыг урамшуулах, алдаршуулахад чиглэсэн “Их наадам, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт олгох урамшууллын журам”-ыг аймгийн ИТХ-ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан байдаг.

Энэ удаагийн
“Мөнгөн Арслан-2025” ёслолын үйл ажиллагааны үеэр:
135 хүүхдэд – 53.3 сая төгрөг,
90 насанд хүрэгчдэд – 41.5 сая төгрөг,
19 багш, дасгалжуулагчид – 41.4 сая төгрөгийн урамшуулал олгож, тэдний гаргасан амжилт, хөдөлмөрийг үнэлэн хүндэтгэл үзүүллээ.
Ташрамд дурдахад, энэ онд Ховд аймаг аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ 44 төрөл, ангиллаар зохион байгуулсан бөгөөд манай аймгийн баг тамирчдын хувьд улс, бүсийн чанартай 25 тэмцээнээс нийт 398 медаль хүртсэн амжилттай жил болжээ.

