
2025 оны 11-р сарын 10-наас 11-р сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/14, 15-нд зарим газраар хур тунадас, цас орж, 15-наас нийт нутгаар хүйтэрнэ/
Хур тунадас: 14,15-нд зарим газраар хур тунадас, цас орно.
Салхи: 11,13,14-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө уулархаг нутгаар -13...-18 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн, өдөртөө уулархаг нутгаар -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. 15-наас нийт нутгаар хүйтэрч, шөнөдөө уулархаг нутгаар -17...-22 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө нийт нутгаар -6...-11 градус хүйтэн байна. 18-наас нийт нутгаар бага зэрэг дулаарна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.