Admin 3/10/2023 Photo, Design 5 Шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна Энэ сарын 8-9-ний хооронд Ховд аймгийн ихэнх нутгаар хүчтэй шуурга болсон. Шуурганы улмаас нэлээд олон айлын гэр унасан, байшингийн дээвэр хууларч хашаа нурсан байна. Тухайн үед Онцгой байдлын газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 60 гаруй алба хаагч дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр шуурганы улмаас 60 гаруй айлын хашаа нурж, дөрвөн байгууллагын дээвэр хууларч, 12 айлын гэр унажээ. Одоо хохирлын хэмжээ 3/10/2023
Admin 3/6/2023 Photo, Design 5 Ховд аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж байна Мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл солилцох, ажлын үр дүнгээ нэгтгэн хэлэлцэх зорилгоор өнөөдөр /2023.03.06/ "Ховд аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн" зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр салбарын бодлого чиглэл, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Мал эмнэлгийн салбарынхан өнгөрсөн онд 65 ажил, үйлчилгэ 3/6/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Я.Энхболдын гэр бүл Дуут сумын Шивэр багаас төрсөн анхны "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" боллоо Ховд аймаг жилийн эцсээр гурван сая таван зуу мянга гаруй толгой мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд 8500 гаруй малчин өрх мал сүргээ өсгөн үржүүлж улс орныхоо эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Дуут сум байгаль цаг агаарын эрс тус уур амьсгалтай өндөр уулын бүсийн сумдын нэг. Тус сумын малчдаас болзол хангаж Улсын цолонд хүрсэн малчид бусад сумдыг бодвол харьцангуй цөөхөн. 80 жилийн түүхтэй тус сумынхан тэгвэл энэ жил зургаа дахь аварга малчнаа өлгийдөн авлаа. Улсын аварга мал 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Дөргөн сумын Сээр багийн малчин, аймгийн аварга малчин өрх Д.Даваанаадай "АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН" боллоо ХХААХҮЯ, МҮОНРТВ-ээс шалгаруулдаг "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" буюу "АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН"-ээр Дөргөн сумын Сээр багийн малчин, аймгийн аварга малчин өрх Д.Даваанаадайгийн гэр бүл шалгарлаа. Д.Даваанаадай нь нэгдэл, нийгэм тарж байхад ээж Дүүдэйгийн хамтаар 67 толгой мал хувьчлан авчээ. Үүндээ 12 тэмээ авч байсан нь түүний тэмээчин болох эхлэл нь тавигджээ. Түүнээс хойш тэмээгээ өсгөн үржүүлсээр одоо Дөргөн сумандаа хамгийн олон тэмээтэй айлд орж байна. Сүүлийн 10 жил тэмээнийхээ тоогоор тэр 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Зэрэг сумаас "Улсын аварга малчин өрх" нэг, "Аймгийн аварга малчин" тав төрөн гарлаа Улиран өнгөрч буй Бар жилийн амжилт ололтоо дүгнэн улс, аймаг, сум бүр аварга малчдаа шалгаруулан алдаршуулсаар байна. Улсын тэргүүний Зэрэг сум нь 800 гаруй өрхтэй. Үүний 525 нь малчин өрх. Жилийн эцсийн мал тооллогоор 202 373 толгой мал тоолуулжээ. Бусад сумдыг бодоход өвөлжилт харьцангуй өнтэй болсон. Малчид ч бэлтгэлээ сайтар хангасны үр дүнд малын хорогдол харьцангуй багатай өвлийг давж урин хавартайгаа учран золгож байна. Удахгүй төл хүлээн авахаар зэхэж байна тухай сумын Засаг дарга Б.Бат 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Хашгэрэлийн гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 70 гаруй малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Хашгэрэлийн гэр бүл. Малчин С.Хашгэрэл, О.Бадамцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Тэд удам дамжсан малчин өрх. Түүний төрсөн ах Монгол улсын аварга малчин, хүрэг ах нь Айм 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын малчин Т.Ганчулуун, А.Бадамханд нар “Аймгийн аварга малчин” боллоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн малчин Т.Ганчулууны гэр бүл эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлж “Аймгийн аварга малчин өрх” боллоо. Аймгийн аварга малчин Т.Ганчулууных “Цагаан чулуут” гэх газар нутаглаж мал сүргээ адгуулж байна. Аваргуудын шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.Т.Ганчулуун, А.Бадамханд нар анх аа 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Дөргөн сумын Аргалант багийн малчин Д.Самданцоодолын гэр бүл "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарлаа Дөргөн сум нь 781 өрх, 3035 хүн амтай. Үүний 456 малчин өрх. Сүүлийн 18 жилийн турш тэмээн сүргийн тоогоор аймагтаа тэргүүлсэн тус сумынхан 2022 онд 178,154 толгой мал тоолуулжээ. Сар шинийн босгон дээр тус сумын Аргалант багийн малчин Д.Самданцоодолын гэр бүл "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр шалгарлаа. Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар сумын удирдлагуудын хамт гардуулан өгч, баяр хүргэв.Нутгийн олондоо "Адуучин Даваа" хэмээн алдаршса 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Жаргалант сумаас хоёр тариаланч "УЛСЫН АВАРГА" цол хүртлээ Ховд аймаг 3200 гаруй тариаланчтай. Тэдний дундаас олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд га-аас авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлэн болзол хангасан хоёр тариаланч “УЛСЫН АВАРГА” цол хүртлээ. Түүний нэг нь Жаргалант сумын тариаланч Н.Эрдэнэ-оюун. Тэрээр аав ээжээсээ эгч дүү 10-уулаа. Гурван үеэрээ тариаланч удамтай энэ гэр бүлээс төрж буй тав дахь улсын аварга нь болж байна. Н.Эрдэнэ-оюуны хувьд 37 жил газар тариалангийн салбарт ажиллажээ. Жил бүр 1.5 га талбайд төмс хүнсний ного 2/19/2023
Admin 2/19/2023 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ц.Насандэлгэрийн гэр бүл “Аймгийн аварга малчин өрх” цол хүртлээ 2022 оны амжилтаараа малчин түмнээ хошуучилж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас 6 малчин “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь Хонгио багийн малчин Ц.Насандэлгэрийн гэр бүл юм. Тэрбээр малч удамтай. Түүний аав н.Цэрэндүгэр нь нэгдэл нийгмийн үед малын чанар, тарга тэвээрэгт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн амжилтаар тухайн үеийн аймгийн сайн малчин болж байсан түүхтэй. Буурал аавынхаа малч ухааныг өвлөн, хөдөө аж ахуйн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөсөн хөдөлмөр з 2/19/2023