
-Аргын тооллын 11 сарын 26. Лхагва (Буд) гараг (2025)-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 6, шарагчин гахай, мэнгэ 8 цагаан, суудал хий, яруу эгшигт-21 од, идэр барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:13-17:04.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: лам болох, буян номын үйл, ном сонсох,ы бэрийн үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, хиншүү, бузар, бэлбэсний үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.