ХАА,Байгаль экологи

Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас мах бэлтгэнэ.

Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байгаа. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг ХХААХҮЯ-аас шуурхай зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр хот суурин газар махны хомсдолд орохгүй бөгөөд үнийг тогтвортой барих  боломж
1/20/2017

"Мялзан" өвчний улмаас дэлхийд ховордсон хорхой Бөхөнгийн хорогдол нэмэгдсээр байна.

Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь алтай аймгийн Хөх морьт, Баянуул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн /мялзан/ халдварт өвчний улмаас үхэж хорогдсоор байна. Нөхцөл байдалтай  газар дээр нь  танилцахаар Ховд, Говь-Алтай  аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр ажлын  хэсэг  байгуулагдан тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран голомттой нутаг дэвсгэрт ажиллажээ.  Тухайлбал: Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр,  Хүн
1/14/2017

Ховд аймаг 3 сая 280 мянга 314 толгой мал тоолуулжээ.

Ховд аймаг энэ жил улсын мал тооллогоор 3 сая 280 мянга 314 толгой мал тоолуулж, мал сүргээ 5 төрлөөр нь өсгөсөн байна. Өнгөрсөн оныхоос даруй 12,9%-иар буюу 375,1 мянган толгойгоор өссөн  дүн гарчээ. Ховд аймагт мал бүхий 11490 гаруй өрх, 7400 орчим малчин өрх байдаг. Тэдгээрээс өнгөрсөн онд аймгийн сайн малчин буюу 1000 ба түүнээс дээш малтай 393 өрх байсан бол энэ онд 90-ээр нэмэгдсэн урьдчилсан дүн мэдээ байна. Харин нийт мал сүргийг урьд онтой харьцуулахад 375,1 мянган толгойгоор буюу
1/13/2017

Ховд аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 3 сая 280.3 мянган толгой малтай болжээ.

 Улсын хэмжээнд явагдсан  мал тооллогын урьдчилсан дүн гарсаар байна. Ховд аймгийн мал сүрэг 2016 онд 374,8 мянган толгойгоор буюу 12.9 хувиар 5 төрөлдөө өссөн дүнтэй гарсан байна.  Үүнээс тэмээ 23 мянга 906, адуу 122 мянга 683, үхэр 182 мянга 139, хонь 1сая 265 мянга 908, ямаа 1 сая 685 мянга 723 толгой мал тус тус тоолууллаа. Урьд онтой харьцуулахад 374.8 мянган толгойгоор буюу 12.9 хувиар 5 төрөлдөө өссөн дүн гарч байна. Аймагтаа хамгийн олон мал тоолуулсан сумдаар Манхан сум Ч
12/29/2016

Ховд аймаг анх удаа “Ногоон Элч-2016” ёслолын арга хэмжээг зохион байгуулж "Ногоон элч" нараа тодрууллаа.

Ховд аймаг 12-р сарын эхээр хуралдсан  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаанаараа  2016-2026 он хүртэл хэрэгжүүлэх  “Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр”-өө баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд  “НОГООН ЭЛЧ-2016” ёслолын арга хэмжээг Аймгийн ЗДТГ, Хөрөнгө Оруулалт, Бодлого Төлөвлөлтийн Хэлтсээс санаачлан анх удаа зохион байгууллаа. Ногоон Элч-2016 ёслолын арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийнхэн  Ногоон эдийн засаг”,“Ногоон үйл
12/26/2016

Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч сумдад ажиллав.

Улсын хэмжээнд 15 аймгийн 100 гаруй сум цагаан зудтай байгаагийн нэг нь  Ховд аймаг. Тус аймгийн Алтай, Үенч, Булган  сумдад өвөлжилт хамгийн хүнд байгаа бөгөөд аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор  ахлуулсан ажлын хэсэг дээрх сумдад ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Малчид цасны нимгэн, бэлчээрийн байдлыг  түшиглэн зэргэлдээх сумууд руу отор нүүдэл  хийн өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өдөртөө харьцангуй дулаан, нэм
12/25/2016

Монгол улсад Ирвэс дөрвөн ихэр зулзага төрүүлсэн анхны тохиолдол бүртгэгдэн, баталгаажиж байна.

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт орших Баатархайрхан ууланд  Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбараас автомат камер суурилуулсан байна. Судалгааны зорилгоор байрлуулсан уг камерт ирвэс 4 ихэр гүем төрүүлсэн нь бичигдэн үлджээ. Өөрөөр хэлбэл Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн Газрын Алтай Соёны Бүсийн  салбараас Ховд аймгийн Баатархайрхан ууланд амьдарч буй ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор 2016 оны 9-
12/21/2016

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт орших Баатархайрхан ууланд 4 ихэр гүем мэндэлжээ.

ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2011-2016 онд хийсэн хээрийн судалгааны явцад нэг, хоёр, гурван гүемтэй ирвэс таарч байжээ. Харин дөрвөн зулзага төрүүлсэн тохиолдол анх удаа бүртгэгдсэн байна.  Ирвэс дөрвөн зулзага төрүүлдэгийг баталсан шинжлэх ухааны энэ баталгаа Ховд аймгийн нутагт оршдог Баатархайрхан ууланд 2016 оны 8, 9 дүгээр сард хийгдсэн байна. Дөрвөн зулзага бүхий нэг бүл ирвэс Автомат камерт хэд хэдэн удаа давтагдан орсон байгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол д
12/21/2016

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “НОГООН ЭЛЧ-2016” шалгаруулах ажлыг зохион байгуулна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2 дугаар хуралдаанаар батлагдсан “Ховд аймгийн ногоон хөгжлийн /2016-2026/ хөтөлбөр”-ийг албан байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилах, тэдний хэрэгжүүлж буй сайн туршлага, санал санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор “НОГООН ЭЛЧ-2016” арга хэмжээг шалгаруулах гэж байна. “Ногоон Элч-2016”-г шалгаруулах номинацууд:  “Ногоон эдийн засаг” “Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ”  “Ногоон ажлын байр”  “Ногоон боловс
12/20/2016

Ховд аймгийн "Тэргүүний сайн малчдын зөвлөгөөн"-д 200 гаруй малчид оролцжээ.

"Тэргүүний сайн малчдын зөвлөгөөнийг Ховд аймгийн Бэлчээр ашиглалчдын холбоо ТББ Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын 200 орчим малчид оролцсон байна. Энэхүү зөвлөгөөнийг үе үеийн аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулдаг уламжлалтай байсан бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн нь аймаг, сумын тэргүүний малчдын туршлагыг бусад малчдад түгээн дэлгэрүүлэх, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
12/20/2016
Ховдын мэдээ