Цэцэг сумын Эрүүл мэндийн төв нь 15 ортой, 28 орон тоотой ажилладаг. Сумын 3000 гаруй, явуулын 2000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Улсын төвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгын шинэ өргөтгөл барьж ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр орчин үеийн шийдэл бүхий стандартын шаардлага хангасан орчинд хөдөөгийн хүн амд тусламж үзүүлэх, эмч, ажилтнуудын ажиллах орчин сайжирлаа.Цэцэг сумын ЭМТ-ийн барилгыг “Турлиахт” ХХК 2024-2025 онд барьж гүйцэтгэжээ. Огноо: 11/27/2025 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 851 Мэдээ таалагдсан: