Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан орон нутагт ажиллаж байна

May be an image of dais and text

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан орон нутагт ажиллаж байна. 

May be an image of newsroom and text that says

Өнөөдөр /2025.11.28/ Ховд аймагт ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэдний аав ээж, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулав.  

Уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Нийгмийн халамжийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар болон УИХ-аас баталж гаргасан хууль, тогтоомжийг танилцуулж мэдээлэл солилцлоо. 

May be an image of one or more people

Мөн тэдний санал хүсэлтийг бичгээр авч цаашдын бодлого, зорилтдоо тусгахаа илэрхийлэв. 

Ж.Баясгалан гишүүний хувьд:

21 аймагтаа очих төлөвлөгөөтэй. Ховд аймаг 4 дэх аймаг нь болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр асуудлаа ярьж, танилцуулах гэж нийслэлд очих боломжгүй.

Тиймээс өөрөө зорьж очиж, уулзан санал бодлыг нь сонсохоор ийнхүү орон нутагт ажиллаж байгаагаа яриандаа онцоллоо.

May be an image of one or more people and text that says

May be an image of one or more people and chess

May be an image of text

May be an image of one or more people, people studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ