Admin 3/20/2020 Photo, Design 5 Баруун бүсэд сүүлийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо 2020 оны 3-р сарын 20-нд Орон нутгийн цагаар 10 цаг 03 минутад хойд өргөргийн 46,06N, зүүн уртрагийн 94,07E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 5.8-тэй тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30км зайд боллоо.Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Ховд аймгийн төвөөс 275 км, Мөст сумаас 115 км, Цэцэг сумаас 85 км, Дарви сумаас 100 км, Булган сумаас 200 км зайд болсон байна.Одоогийн байдлаар энэ хүчтэй газар хөдлөлтийн давтан хөдлөлт нь магнитуд нь 4.5-тай, 3/20/2020
Admin 3/20/2020 Photo, Design 5 Газар хөдлөлт баруун сумдад илүү хүчтэй мэдрэгджээ Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 11:03:11-т Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд 5.8 магнитудтай тэнцэх хэмжээний газар хөдлөлт боллоо. Энэ нь Ховд аймгийн баруун сумдад илүү хүчтэй мэдрэгдсэн ба Одон орон геофизикийн Ховд салбараас өгсөн мэдээллээр энэ нь тус аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Булган, Алтай, Үенч сумдад урьдчилсан тооцооллоор 5-6 балл орчим. Харин Жаргалант суманд 3-4 баллын орчим байжээ. 3/20/2020
Admin 3/18/2020 Photo, Design 5 Мал эмнэлгийн газарт авто машин хүлээлгэн өгөв Улс орны хөгжлийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүч болох малчин өрхтэй хамгийн ойр ажиллаж, мал сүргийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий Мал эмнэлэгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ашиглах машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор ХХААЯ, МЭЕГ-аас автомашин олгосон юм. Мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээнд ашиглах LADA маркын тус автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Мал эмнэлгийн газрын хамт олонд хүлээлгэн өгөв. Тус байгууллагын ха 3/18/2020
Admin 3/13/2020 Photo, Design 5 Тодруулга: “Үйлдвэрлэгч Ховд” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар... Ховд аймгийн хэмжээнд 2300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн бий. Тэгвэл орон нутагт өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй томоохон хөтөлбөрүүдийн нэг бол “Үйлдвэрлэгч Ховд” аймгийн дэд хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хийсэн ажлын үр дүн, 2020 оны онцлох ажил, цаашдын зорилго, зорилтын тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэдоржоос тодрууллаа.Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгж 3/13/2020
Admin 3/11/2020 Photo, Design 5 Булган суманд мал төллөлт 30 хувьтай байна Ховд аймгийн 7600 гаруй малчин өрх 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийтдээ 3,0 сая гаруй толгой мал тоолуулсан. Үүнээс энэ хавар 1,0 сая гаруй эх мал төллөх ба 3-р сарын 1-ээс эхлэн шинэ төлөө хүлээн авч эхлээд байна. Сүүлийн 2 жил малын тоогоороо аймагтаа тэргүүлж байгаа Булган сум л гэхэд энэ хавар 100 гаруй мянган эх мал төллөхөөс одоогийн байдлаар 30 хувийг нь төллөсөн мэдээтэй байна.ВИДЕО: 3/11/2020
Admin 3/6/2020 Photo, Design 5 Булган сумын нийт газар нутгийн 31 хүртэлх хувь нь Улсын тусгай хамгаалалтад бий Ховд аймгийн Булган сум нь байгаль, цаг уурын эрс, тэрс уур амьсгалтай говийн цөл, цөлөрхөг хээрийн бүс,өндөр уулын бүс, ойт хээрийн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Тус сум нь байгалийн ховор, нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал ургасан байгалийн өвөрмөц эко системтэй бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Иймээс байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах үр хойч үедээ онгон дагшин хэвээр өвлүүлэн үлдээх, гол мөрний усны эх бүрэлдэх хэсгийг хамгаалах зорилгоор Булган сумын нийт 3/6/2020
Admin 3/6/2020 Photo, Design 5 Мал төллөлт 1.8 хувьтай үргэлжилж байна Ховд аймгийн хэмжээнд энэ жил нийт 1 сая 364 мянга 922 хээлтэгч мал төллөнө. Үүнд: ингэ 8256, гүү 41825, үнээ 72531, хонь 513736, ямаа 728574 байгаа аж. Одоогийн байдлаар нийт 25048 мал төллөж, 24719 төл бойжиж байна. Үүнд: ботго 10, унага 30, тугал 641, хурга 10134, ишиг 13904 байна. Ховд аймагт өвөлжилт, хаваржилт хэвийн байгаа ба мал төллөлт 1.8 хувьтай үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 3/6/2020
Admin 2/28/2020 Photo, Design 5 Залуу малчин Р.Төгс-Эрдэнэ энэ жилийн анхны төлөө хүлээн авлаа Малчны хотонд төлийн дуу цангинаж, хөдөө нутагт мал төллөх их ажил эхэлж байна. Мянгад сумын Баянхошуу багийн малчин Х.Ренчинпүрэвийнх сар шинийн өмнөхөн энэ жилийн анхны төлөө хүлээн авчээ. Энэ жил аймгийн Аварга малчин болсон тэрбээр аав ээжийнхээ мал маллах арга ухааныг өвлөж 20 гаруй жил мал маллаж яваа хашир туршлагатай малчдын нэг ээ. Сүүлийн хэдэн жил цас, зудтай хүндхэн байсан учраас төл авахаасаа илүү малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүлдэр угсааг нь с 2/28/2020
Admin 2/3/2020 Photo, Design 5 Аймгийн аварга саальчин, малчин, тариаланчдыг тодрууллаа Ховд аймаг 8000 орчим малчин өрхтэй. Тэдгээрээс болзол шаардлага хангасан 8 малчин "Аймгийн хошой аварга малчин"-аар, 76 малчин "Аймгийн аварга малчин"-аар 7 саальчин "Аймгийн аварга саальчин"-аар, 13 хүн "Аймгийн аварга тариаланч"-аар шалгарлаа. Аймгийн аварга малчид, тариаланчид, аймгийн аварга саалчин шалгаруулах асуудлыг өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Аваргуудын шагналыг “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр г 2/3/2020
Admin 1/30/2020 Photo, Design 5 Ховд аймгийн “Шилдэг эко малчин” шалгаруулна Дөрвөн сая төгрөгийн шагналын сантай “Шилдэг эко малчин” шалгаруулах болзолт уралдааныг Ховд аймагт анх удаа зарлажээ. Тус уралдааныг Дэлхийн байгаль хамгаалах сан |WWF|, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос санаачилан зохион байгуулж байна.Ховд аймагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн. Нийт газар нутгийн тодорхой хувь нь цөлжсөн болохыг 2019 онд судлаачид тогтоосон байна. Үүний шалтгаан нь малын тоо толгойн өсөлт, сүргийн бүтэц алдагдсан гэх мэт аж. Тиймээс энэхүү уралдаанаар дамж 1/30/2020