
2025 оны 12 сар.Өвлийн эхэн улаагчин гахай (бага) сар, 2 хар мэнгэ, хий суудал.
-Аргын тооллын 12 сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 11, хөх луу, мэнгэ 3 хөх, суудал ус, дэлгэрүүлэгч-26 од, рашаан барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:01.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин нохой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хануур төөнүүр хийлгэх, ном сонсох, газар хөндөх, хариулга хийх, мод таслах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, шинэ дээл өмсөх, малын үс, ноос хяргах, эд юм өгөх, эд, мал худалдан авах, нүүдэл хийх, замд гарах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.