
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарласан түүхэн энэ өдөр аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нар Төрийн дээд одон, медаль хүртсэн нэр бүхий иргэдэд хүндтэй шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
-Жаргалант сумын иргэн Д.Харцага, М.Даваабаатар нар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор,
-Зэрэг сумын иргэн Г.Даржаа, Д.Ариунболд,
-Жаргалант сумын иргэн Ш.Туяа, Б.Цэцэгээ, Г.Доржсүрэн,
-Алтай сумын иргэн С.Баярхүү нар "Алтан гадас одон"-гоор энгэрээ мялаалаа.
Мөн салбарын тэргүүн, "Жуух бичиг"-ээр шагнуулсан залуусын шагналыг гардуулж амжилт хүслээ.
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:
Улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн нийт иргэддээ баяр хүргэж сайн сайхныг хүслээ.