-Аргын тооллын 11 сарын 23. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 23. Ням (Адьяа) гараг (2025)
-Өвлийн эхэн улаагчин гахай сарын шинийн 3, улаан бич, мэнгэ 2 хар, суудал ус, онгоц-18 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:09-17:07.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Харин бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хас, бөгсөнд, гэрийн сүлд бүх гэрт орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бурхан сахиус тахих, хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, шинэ хувцас өмсөх, эсгэх, оёж, хатгах, худалдаа хийх, худаг малтах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ