“Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулав

May be an image of one or more people, dais and text

Өнөөдөр /2025.11.26/ Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулав. 

Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн албанд томилогдон албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа 12 сум, байгууллагын 14 албан хаагч Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглаж төрийн далбаандаа адисалж гарын үсэг зурлаа. 

Манхан сумын 2, Мөнххайрхан-сумын 1 албан хаагч сумандаа тангараг өргөв.

Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Ганболд нарын албаны төлөөлөл оролцож тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болж буй залууст амжилт хүслээ. 

May be an image of one or more people and text

Тангараг өргөснөөр тухайн албан хаагч төрийн албаны ангилал, зэрэглэлд тогтоосон холбогдох нэмэгдэл болон бусад шаардлагатай дэмжлэг, урамшууллыг авах үүд хаалга нь нээгдэж байна. 

Мөн төрийг төлөөлж олон нийтэд үйлчлэх учраас төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хариуцлагатай, санаачилгатай, ёс зүйтэй ажиллах үүрэг оногдож байгаа юм. 

Ховд аймагт өнөөдрийн байдлаар 6100 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албан тушаалд 706  албан хаагч ажиллаж байна. 

May be an image of one or more people, people performing martial arts and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ