ХАА,Байгаль экологи

Буянт сумын хадлан бэлтгэх ажил 50 хувьтай явагдаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор сум, багийн иргэд, малчдын бүлэг, орон нутгийн аж ахуйн нэгжүүд энэ оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хадлан бэлтгэж байна. Тэгвэл аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх 09 дүгээр сарын 06-ны өдөр хадлангийн гол бүс нутгийн нэг болох Буянт суманд ажиллаж, орон нутгийн хадлан бэлтгэх ажлын явцтай танилцлаа. Буянт сум нь Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг, Норжин хайрхан
9/7/2018

Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын газар 10 дугаар сарын 15 өдрийг хүртэл Хүнсний ногоо, жимс, жимсгэнэд шинжилгээ хийж ажиллана

Ховд аймгийн мэргэжлийн Хяналтын газар шинэ ургацын хүнсний ногоо, жимс, жимсгэнэд  шинжилгээ хийж байна. Хяналт, шинжилгээ 10 дугаар сарын 15 өдрийг хүртэл үргэлжлэх юм. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэний худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүдийн шинэ ургацын бүтээгдэхүүнээс энэ оны 07 сарын 31 өдрөөс эхлэн “Хан-Орд” “Бугаан гол”, “Их буян” худалдааны захууд дээрээс  газар тариалангийн бүс болох Буянт сумын 108-ын талбайд 62 иргэний тариалсан хүнсний ногоо болох төмс, лууван, манжин
8/23/2018

Хүн, малын халдварт "БООМ"өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

Хүн, малын халдварт "Боом" өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, 24 цагийн хяналтын 4 пост ажиллаж, 2 цаг тутамд нэгдсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэлж байна. 2018 оны 08 дугаар сарын 15-16-ны өдөр хүртэлх хугацаанд Жаргалант сумын хэмжээнд 3405 автомашин зорчиж, 3405 автомашинд үзлэг шалгалт хийж, ариутгасан байна. Голомтын бүсэд  гарал үүслийн бичигтэй амьд бог мал (хонь, ямаа)- нийт 149 нь шалгаж оруулсан бол гарал үүслийн бичиггүй 25 бог мал(хонь, я
8/18/2018

Ховд хотод Малын гоц халдварт "Боом" өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоожээ

Жаргалант сумын нутагт буюу Цэргийн ангийн ойн бүсэд нутаглаж буй Буянт багийн малчин Б.А-ын хотонд малын гоц халдварт "Боом" өвчний шинж тэмдэг илэрч аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 030040 шинжилгээний хариугаар батлагдсан байна. Тиймээс мал амьтны эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн 15-р зүйлийн 15.5.1 дэх заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай Монгол улсын хуулийн 29-р зүйлийн 29.1.3 "а" дахь заалтыг тус тус
8/16/2018

Хадлан тэжээл бэлтгэх ажлыг 8-р сарын 10-наас хойш зохион байгуулах үүрэг өгчээ

Зуншлага оройтсонтой холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга хадлан хадаж, бэлтгэх хугацааг 08 сарын 10-наас хойш зохион байгуулахыг даалгаад байна. Мөн  08 дугаар сарын 01-ний өдөр багтаан хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргахыг сумд, холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 60,0 тн хадлан бэлтгэхээс Булган сум 22,0 тн,Буянт сум 8000 тн, Мянгад, Үенч, Ховд, сум 5500-6000 тн, харин Эрдэнэбүрэн, Зэрэг, Манхан сум 2500-3000 тн хадлан
7/30/2018

Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин гарсан байна

Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин  гарсан тул  малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх үүднээс онцын шаардлагагүй бол тус газарт зорчихгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онгцгой байдлын газраас анхааруулж байна.Тус сумын Цагаан эрэг багийн нутагт энэ сарын 26,-27-ны үед  гурван  үхэр гоц халдварт өвчнөөр өвчилж үхсэнээс гадна ганц хоёр, нохой шувуу үхсэн байсныг сэг зэмийг нь мэргэжлийн байгууллагууд
7/27/2018

Ховд аймгийн ихэнх нутгаар ургамлын гарц дунд үнэлгээтэй байна

Ховд аймгийн нутгаар ургамлын ургалтын байдлыг авч үзэхэд энэ хавар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн хонож байсанаас ургамлын ургах хугацаа оройтож, ургалт удааширх, ургамал үзүүрээсээ  шарлаж хатах гэмтэл ажиглагдаж  эхэлсэн байсан юм. Энэ 7 дугаар  сар гараад нийт нутгаар хур бороо орж байгаа боловч сумдын төлөөлөх ургамлууд гэмтэл бүрэн арилаагүй, шинээр үе шат явагдаагүй бөгөөд таана, хөмүүл л сэргэж эхэлсэн  байна.Тус аймгийн Зэрэг, Жаргалант, Дарви,
7/23/2018

Ховд аймгийн ХААХХолбооны ээлжит III бага хурал боллоо

Олон улсын хоршооллын 96 дахь өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ХААХХолбооны ээлжит III бага хурлыг зохион байгуулав. Жил бүрийн 7-р сарын 7-ны өдөр Олон улсын хоршооллын өдөр тохиодог. Энэ жил Олон улсын хоршооллын холбооны 96 дахь, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 24 дэх өдөр нь тохиож байгаа бөгөөд “Хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой нийгмийг бүтээе” уриан дор дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. ВИДЕО:
7/19/2018

Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан, Ховд сум “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө”-тэй боллоо

Мерси Кор Монгол ОУБ-ын LTS-2 буюу "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2" төсөл зорилтынхоо хүрээнд Монгол орны 45 сум “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө”- боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэхүү үйлчилгээнд Ховд аймгийн  Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд, Манхан, Мөнххайрхан, Булган, Үенч гэсэн 7 хамрагдаж байна. Өнгөрсөн 04-р сард Мянгад, Эрдэнэбүрэн сум  бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан албан ёсоор хү
7/7/2018

Ховд аймагт "Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл"-үүдийн туршлага судлах сургалт боллоо

TNC буюу Дэ Нэйче Консерванси олон улсын байгууллага нь 1951 онд АНУ-д байгуулагдсан, шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага юм. Энэхүү Төрийн бус байгууллага нь дэлхийн 73 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол орны тал хээрийн экосистемийг хамгаалах зорилгоор 2008 онд Монгол улсад хөтөлбөрийн газраа нээжээ. Дэ Нэйче Консерванси байгууллага нь Тосон хустайн байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийг сайжруулах чиглэлээр болон экологийн
7/7/2018
Ховдын мэдээ