ХАА,Байгаль экологи

Сайд З.Мэндсайхан бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөлтэй уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Төрийн болон Хаан банкны удирдлагууд оролцож “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд төгрөгийн зээл олголтын талаар мэдээлэл өглөө.Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын зүгээс уулзалт зохион байгуулах хүсэлтийг хүлээн
3/27/2021

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томоохон зах, худалдааны төвүүдийн худалдаачдыг халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриаллаа

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна.   Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллалаа.Кови
3/27/2021

Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ!

МЭНДЧИЛГЭЭЭрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ! Энэ салбарын тулгын чулууг тавилцаж, түүхийг бүтээлцэхэд залуу нас, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, хөгжил дэвшлийн түүхийг үргэлжлүүлэн бүтээж буй салбарын нийт ажилтан, ажилчид, бизнес эрхлэгчид, инженер техникийн ажилтан, албан хаагч та бүхэндээ Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 87 жилийн ойн баярын мэндийг хүргэе.Байгалиас заяагдсан өөрөө сэргээгдэх, шавхагдашгүй эх булаг, нөө
3/26/2021

03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тариаланчдыг вакцинжуулна

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдийг вакцинд хамруулахаар боллоо. Тариаланчид маргааш, нөгөөдөр буюу 3-р сарын 26,27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдана уу. Вакцинд хамрагдах хуваарь: 03 дугаар сарын 26Өвөрхангай аймаг ​​​10:00Дорнод аймаг ​​​10:30Булган аймаг ​​​11:00Завхан, Архангай айм
3/26/2021

Нийслэлийн хэмжээнд 11000 тонн махны нөөц бүрдүүлээд байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байна. Нөөцийн махыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зори
3/25/2021

Манхан сумын малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэллээ

Өнгөрсөн 2020 онд Чандмань суманд ингэ ихэрлэж байсан бол энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ. Тодруулбал, өчигдөр /2021.03.24/-нд Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлжээ. Малчин Н.Нямдаваа гуайн тэмээн сүргээс 4 настай  хүрэн зүсмийн ингэ нь анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлж малч эзэн, нутаг хошуугаа баярлуулаад байна.Н.Нямдаваа гуай өдгөө 59 настай, сүүлийн 21 жил мал маллаж яваа, 2000 оноос хойш тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, маллахад түлхүү анха
3/25/2021

Ажлын байрыг дэмжихэд ₮41.8 тэрбум зээл олгоод байна

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл багтсан. Тус зээлийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн бөгөөд 17-ны өдрийн байдлаар 6.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл үүнээс 5 хоногийн дараа зээл олголтын мөнгөн дүн 41.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн хурдтай байна.“Ажлын байрыг дэмжих” зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд тө
3/24/2021

Монгол хадран загасны үржил нүүдлийн үед нь хамгаалалт хийх, хууль бус загас агнуурыг таслан зогсоох зорилгоор байнгын хяналтын пост ажиллана

Монгол хадран /Thymallus brevirostris kessler/ загасны үржлийн үеийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу үржил нүүдлийн үед нь хамгаалалт хийх зорилгоор ажлын 3 хэсэг  гарч энэ сарын 20-21-ний өдрүүдэд Ховд голын дагуу хяналт шалгалт хийж ажиллалаа. Ингэснээр загас барих зорилготой 28 автомашин бүхий 115 иргэнд ухуулга сурталчилгаа хийн ажиллав. Загас барих гэс
3/23/2021

Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргалаа

Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хуралдлаа. Хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Монголын Бэлчээр
3/19/2021

Ховд аймагт мал төллөлт 25.8 хувьтай байна

Энэ хавар Ховд аймагт 1 сая 330 мянга 578 эх мал төллөнө. Одоогийн байдлаар 25.8 хувь буюу 342308 мянган эх мал төллөж, нийт гарсан төлийн 99.5 хувь буюу 340645 мянган төл бойжиж байна. Өөрөөр хэлбэл, ботго 631, унага 231, тугал 1599, хурга 138645, ишиг 202967 гарсан байна. Мал төллөлт  урьд оны мөн үеийнхтэй ижил түвшинд буюу хэвийн явагдаж байна. Энэ нь нийт нутгаар өвөл, хаврын цаг агаар сайн байсантай холбоотой. Мал төллөлт Жаргалант суманд 54.8, Манхан суманд 57, Дарви суманд 40.4
3/18/2021
Ховдын мэдээ