Admin 1/18/2021 Photo, Design 5 Гол, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байна Сүүлийн үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гулгах, авто машинаар уран жолоодлого \дрифт\ хийх тохиолдол их гарч байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Одоогоор гол мөрөн, нуурын ус битүү хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бэхжээгүй байна. Иймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тогл 1/18/2021
Admin 1/15/2021 Photo, Design 5 Ховд аймгийн нийт нутгаар өвөлжилт хэвийн. Гэвч малын тэжээл үнэтэй байна. Ховд аймагт 3 сая 300 орчим мянган толгой мал өнтэй сайхан өвөлжиж байна. Нийт нутгаар цас багатай, цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй гэсэн урьдчилсан мэдээтэй байна. Гэвч хил, гааль хаалттай байгаа учраас УБ хотоос тээвэрлэн ирж, зах дээр худалдааж буй малын тэжээлийн үнэ харьцангуй өндөр байна. Тухайлбал, 40кг-тай хорголжин тэжээл 45000-48000, 25 кг-тай хивгэн тэжээл 24000-25000 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Монгол Улсын Засгийн газар, салбарын я 1/15/2021
Admin 1/14/2021 Photo, Design 5 Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймаг 3.292.6 мянган мал тоолжээ Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын 2020 оны урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Урьдчилсан дүнгээр нийт 3.292.6 мянган толгой мал тоологдсон байна. Үүнээс адуу 134.5, үхэр 187.1, тэмээ 25.7, хонь 1.126.3 , ямаа 1.821.9 мянган тоо толгой тус тус байна. Малын нийт тоо өмнөх оноос 208.8 мянга буюу 6.8 хувиар өссөн аж. Үүнд, хонь 15.1 мянган толгой буюу 1.4 хувь, ямаа 190.9 мянга буюу 11.7 хувиар өссөн. Мөн адуу 2.8 мянган толгой буюу 2.2 хувь, үхэр 71 буюу 0.04 хувиар тус тус өссөн ба 1/14/2021
Admin 1/13/2021 Photo, Design 5 Ирэх хавар тарих 1200 орчим улиас модны мөчир бэлтгэлээ Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон 2021 оны хавар үржүүлэх, тарих зорилго бүхий улиасны модлог мөчир бэлтгэлээ. Улиасыг ихэвчлэн модлог мөчрөөр үжүүлдэг. Ингэхдээ мөчрийг ургамал тайван байх үед \хүйтний улиралд\, нэгт наст 0.5-1 см бүдүүн мөчрөөс 0.8-2 метр хүртэл урттай савааг бэлтгэх нь зохимжтой байдаг аж. Тиймээс салбарын мэргэжилтнүүд Буянт гол дагуу болон Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1200 орчим улиас модны мөчир бэлтгэсэн байна. Ийнхүү бэлтгэсэн саваа мөчрөө 1/13/2021
Admin 1/5/2021 Photo, Design 5 Торгуудын их нүүдэл 250 жилийн өмнө болжээ Монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй холбоотой олон баримт бий. Түүний нэг бол 250 жилийн өмнө болсон Торгуудын их нүүдэл юм. Торгуудын их нүүдлийг эргэн дурсах түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын түүхэнд тэмдэглэснээр богино хугацаанд, хамгийн их цус урсгасан “Торгуудын их нүүдэл” нь 1771 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр эхэлжээ. Торгуудын их нүүдэл эхлэхэд Ижил мөрнөөс 150 мянга гаруй хүн хөдөлжээ. Ингээд нүүдэл найман сар үргэлжилж, 6000 мянга гаруй км замыг туулсан аж. Энэ хуга 1/5/2021
Admin 12/31/2020 Photo, Design 5 Буянт голын ус тэлж хачир дэлгэжээ Ховд аймгийн төвөөс гурван км зайд орших Буянт голын ус тэлж, хачир гүйсний улмаас Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд байгаа зарим айл өрх усанд автсан байна. Эхний ээлжинд 1500 уут элс, таван машин шороо ашиглан хамгаалалтын бүс бий болгожээ. Гэвч одоогоор Буянт голын ус тэлж, тус хамгаалалтын бүсийг давсан байна. Иймээс бусад айл өрх усанд автахаас сэргийлэх ажлыг Жаргалант сумын ЗДТГ, холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, далан босгохоор хэлэлцэж байна гэж албаны эх с 12/31/2020
Admin 12/30/2020 Photo, Design 5 Мөс цөмрөх аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна Энэ оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ховд гол 42 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай байна. Харин Хар-Ус нуур 64 см мөсөн бүрхүүлтэй буюу 10-20 тн даацтай, Булган гол 31 см мөсөн бүрхүүлтэй буюу жижиг суудлын автомашин явахад даах чадвартай байгаа аж. Мөн Буянт голын мөсний зузаан 52 см буюу 10-20 тн даах чадвартай байгаа юм. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд бүрэн хүрч бэхжээгүй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Иймээс малчид, тээвэр 12/30/2020
Admin 12/25/2020 Photo, Design 5 Жаргалант сумын Цамбагарав багийн шинэ суурьшлын бүсэд үүссэн 60 орчим тонн хур хогийг цэвэрлэлээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, шинэ суурьшлын бүс буюу Буянт голын ард 500 мкв талбайд шинээр хур хог хаягдлын талбай үүссэн тухай зарим иргэд мэргэжлийн байгууллага, холбогдох хүмүүст мэдээлж, цэвэрлэх талаар санал хүсэлт ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран тус газарт бий болсон 60 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэв. Улмаар дөрвөн хова машинаар ачиж, аймгийн хог хаягдлын төвлөр 12/25/2020
Admin 12/22/2020 Photo, Design 5 Ховд аймгийн томоохон гол, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна 2020 оны 12‑р сарын 21‑ний байдлаар Ховд голын мөсний зузаан 34 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 40 см, Хар ус нуурын мөсний зузаан 58 см, Булган голын мөсний зузаан 25 см, Буянт голын мөсний зузаан 35 см байна. Хэдийгээр гол,нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Тиймээс тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт буса 12/22/2020
Admin 12/22/2020 Photo, Design 5 72 цэгт тэмдэг тэмдэглэгээ хийжээ Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас энэ онд тодорхой байршил бүхий нутгийн нийт 72 цэгт тэмдэг тэмдэглэгээний ажил хийжээ. Тус ажил нь тусгай хамгаалалттай газар нутгийг иргэдэд сурталчилан таниулах, онцгой болон хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилготой байв. Ингэхдээ Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар болон Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын бүсэд хязгаарлалтын хилийн багана 30 ширхэг ба 12/22/2020