Admin 12/8/2021 Photo, Design 5 Цөөрөм үүсгэн усгүйдсэн зэрлэг амьтдыг усалж, хужир шүү тавьж өгчээ Өвлийн улирал эхэлсэнээс хойш Ховд аймгийн зарим сумдын нутгаар цас ороогүйн улмаас янгир ямаа усгүйдэх, замын хашлага нь амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа нь ойрын өдрүүдэд ихээр ажиглагдаж байна. Иймээс 12 сарын 02 ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн Онцгой байдлын газар хамтран 8тн усыг зөөвөрлөн Ховд сумын Баянбулаг багийн Ямаат улаан уулын Ганц мод гэх газраар усанд орж ирдэг янгирын сүргийг ус уух боломжоор хангаж биотехникийн арга хэмжээ авчээ. /М 12/8/2021
Admin 10/15/2021 Photo, Design 5 З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд цаг үеийн асуудал буюу ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нэгдсэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа.Дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажилласан хугацаанд байгаль цаг агаарын хүндрэл учирсан хэдий ч малчин, тариаланч, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчийн хүчин чармайлт, техник, технологийн шинэчлэл, Төр засгаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд хөдөө аж ахуйн са 10/15/2021
Admin 10/11/2021 Photo, Design 5 Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх сууринд 77 зүйлийн 4300 гаруй бодгаль шувууг судлан бөгжилжээ Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх суурин нь намрын нүүдлийн үеийн судалгаагаа өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл энэ оны 08 дугаар сарын 13-аас 10 дугаар сарын 10-ны хооронд шувуу бөгжлөх судлах ажлыг хийжээ. Энэ хугацаанд 77 зүйлийн 4300 гаруй бодгаль шувууг бөгжлөн байгальд нь тавьсан байна. Судалгааны үр дүнд тус сууринд Зэржгэнэ төрлийн нэгэн шинэ зүйлийн шувуу бүртгэгдсэн бол Хумей дууч шувуу - Hume's Warbler (Phylloscopus humei) хамгийн олон буюу 1400 гар 10/11/2021
Admin 10/4/2021 Photo, Design 5 “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” аян Ховд аймагт эхэллээ Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёрдугаар долоо хоногийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тогтоосон байдаг.Энэ жилийн хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” аяны хүрээнд өнөөдрөөс /2021.10.04/ эхлэн мод тарих ажлыг өрнүүлж байна.Ховд аймагт жилд дунджаар 40-50 мянган мод тарьдаг бөгөөд цаг агаар, усжилт, арчилгаанаас хамаараад 80-аас дээш хувь нь ургадаг гэсэн судалгаа бий.Энэ жил 50 га газар мод тарих төлөвлөгөөтэй байга 10/4/2021
Admin 9/22/2021 Photo, Design 5 Ургац хураалтад 10 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна Өнөөдрийн /2021.09.22/ байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж, 26.3 мянган га-гаас 37.7 мянган тонн үр тариа, үүнээс 24.3 мянган га-гаас 34.4 мянган тонн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 6.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураал 9/22/2021
Admin 9/20/2021 Photo, Design 5 "Намрын ногоон өдрүүд" үргэлжилж байна “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож, тариаланчид, ногоочид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын хөгжилд шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнтэй танилцан, тэдний санал бодлыг сонслоо.Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монгол 9/20/2021
Admin 9/13/2021 Photo, Design 5 Малын дуудлага худалдааг анх удаа амжилттай зохион байгуулав Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм.ХХААХҮЯ, түүний харьяа Малын уд 9/13/2021
Admin 9/3/2021 Photo, Design 5 Улсын ургацын комисс хуралджээ Улсын ургацын комиссын энэ намрын анхны хуралдаан өнөөдөр болж тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар комиссын дарга, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Мөн 2021 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, үр тарианы таримлын болц, ургац хураалтын технологийн онцлог зөвлөмж зэрэг чухал асуудлаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм. Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо ханг 9/3/2021
Admin 9/3/2021 Photo, Design 5 Ховд аймагт Зэржгэнэ төрлийн нэгэн зүйлийн шувуу шинээр бүртгэгджээ Шувуу судлаачдын тогтоосноор Ховд аймагт 340-өөд зүйлийн шувуу бий. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв шувуу бөгжлөх, судлах баруун бүсийн сууринг 2019 онд Ховд аймагт байгуулжээ. Шувуу судлаачид шувуудын нүүдлийн үе буюу хавар, намрын улиралд шувуу бөгжлөх, судлах ажлыг зохион байгуулдаг. Ховд аймаг дахь сууринд 5 хүний бүрэлдэхүүнтэй шувуу судлаачдын баг 8 дугаар сарын 15-аас эхлэн Ховд их сургуулийн биологи, байгаль хамгааллын ангийн оюутнуудтай хамтран ажиллаж байна. Од 9/3/2021
Admin 9/1/2021 Photo, Design 5 “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд аялалын 5 чиглэлийн маршрутыг баталж 1 дүгээр маршрутын тэмдэг тэмдэглэгээг суурилуулжээ Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар батлуулсан. Уг хөтөлбөрийн "Ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах" зорилтын хүрээнд Ховд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн 1-р маршру 9/1/2021