Admin 8/24/2021 Photo, Design 5 Сайд З.Мэндсайхан ургацаа бүрэн авахыг уриаллаа Манай улс энэ жил нийт 616 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Хэдийгээр тариалалтыг хөл хорионы дэглэм тогтоосон, цар тахал дэгдсэн амаргүй нөхцөл байдалд хийсэн ч 6-р сарын сүүлчээр орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарсан. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой. “Урьдчилсан тооцоо су 8/24/2021
Admin 8/19/2021 Photo, Design 5 Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж Зэрэг сумын нутагт үерийн усанд боогдсон хүн, малыг аварч байна Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас одоогоор Зэрэг сумын Бургасан багийн нутаг “БӨӨРГИЙН АМ” гэх газар 5 малчин өрхийн 26 иргэн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 гаруй мал үерийн усанд боогдсон мэдээ байна. Дуудлага, мэдээлллийн дагуу Зэрэг суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн Жаргалант сумын нутаг Буянт гол дагуу нутаглаж буй хэд хэдэн айлын гэр усанд автаж, Мөст суманд хату 8/19/2021
Admin 8/18/2021 Photo, Design 5 Буянт гол үерийн аюултай түвшнээс 3 см давж үерлэжээ Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Ховд аймгийн томоохон голууд үерлэжээ. Одоогоор Буянт гол үерийн аюултай түвшнээс 3 см давж үерлэсэн бол Манхан сумын Төгрөгийн гол үерийн аюултай түвшинд, Үенч сумын Үенч гол, Алтай сумын Бодонч голууд үерийн түвшнээс 14 см-ээр тус тус давсан мэдээтэй байна. Цаашид буюу 8 дугаар сарын 25 хүртэл Ховд аймгийн нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Мөн агаарын температурын хувьд буурах, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа учр 8/18/2021
Admin 8/4/2021 Photo, Design 5 Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайн туршилтын арилжааг зохион байгууллаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих болсноо мэдэгдсэн. Энэ томоохон ажлын хүрээнд арилжаанд оролцогч талууд болох тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдтэй уулзаж санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэх, итгэмжлэгдсэн агуулахуудыг бэлтгэх, тус агуулахад ажиллах хүний нөөцийг сургах зэрэг бэлтгэл ажлыг базааж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн уулзалт зохион байгуулж, тэдний&nb 8/4/2021
Admin 7/31/2021 Photo, Design 5 “ХАВХ”-ыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад оруулах шаардлагатай байна Монгол Улсын “Амьтны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлд “хавх”-ыг оруулсан байдаг боловч нутгийн иргэд өргөнөөр хэрэглэсэн хэвээр байна. Хавхаар амьтан агнах нь сүргийн бүх насны төлөөллийг ялгахгүйгээр хөнөөх эрсдэл өндөртэй, уламжлалт бус ан агнах хэрэгсэл юм. Монгол оронд 1990 он гэхэд 20 саяар тоологдож байсан тарваганы тоо толгой 2002 онд 5 саяд хүртлээ буурсны гол шалтгаан нь хууль бус агнуур, арьсны худалдаа б 7/31/2021
Admin 7/30/2021 Photo, Design 5 Эрдэнэбүрэн сумын нутагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогоор 20-иод га ой мод сүйдэж, 10 тн-ийн гүүр, 15 өвөлжөө, хаваржаа устаж үгүй болсон байна Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг, Цамбагарав уулын өвөрт орших 7 тооны ногоон нуураас эх авдаг "Хусны гол" нь мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 100-300 метрийн өргөнтэй үерлэн, нүүжээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн анги албадын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Мөн Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч туулах чадвар бүхий авто машинтайгаар аврах ажиллагаа 7/30/2021
Admin 7/29/2021 Photo, Design 5 Сайд З.Мэндсайхан Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай уулзлаа Өнөөдөр /2021.07.29/ Гадаад харилцааны яаманд болсон уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын талаас Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нарын төлөөлөл оролцлоо.Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан ноён Петер Сияяартод хандаж биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Биокомбинат” Төрийн Өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлын асуудлуудыг шийдвэрлэх тухай санал солилцлоо.Унгар улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр сан 7/29/2021
Admin 7/29/2021 Photo, Design 5 Эрдэнэбүрэн суманд байгалийн гамшигт үзэгдэл болжээ Энэ оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 02:00 цагт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав хайрханы орчим байрлах “Гангын нуур” сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо гэх анхны дуудлага, мэдээлэл иржээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн анги албадын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн зам эвдэрч хаагдан, 2 автомашинтай 11 хүн боогджээ. Үүссэн нөхцөл ба 7/29/2021
Admin 7/28/2021 Photo, Design 5 Уур амьсгалын Ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймагт төсөл хэрэгжүүлнэ Уур амьсгалын Ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл”-ийг эхлүүллээ.Төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлт 7/28/2021
Admin 7/10/2021 Photo, Design 5 Р.Цэрэндорж "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртлээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тохиолдлуулан боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож шагнал гардуулав.Дарви сумын Булаг багийн малчин Р.Цэрэндорж "МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртлээ. Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, ба 7/10/2021