"ХОВДЫН ЭРДЭМТДИЙН ФОРУМ-2025" арга хэмжээнд 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна

May be an image of one or more people

Засгийн газрын "Бүсчилсэн хөгжлийн бодлого", Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрдэмтдийн дуу хоолой, мэдлэг чадвар, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрдэмтэн судлаачид, болон орон нутгийн хэрэгжүүлэгч хэлтэс, агентлагууд, сургалт судлагааны байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор "ХОВДЫН ЭРДЭМТДИЙН ФОРУМ-2025" арга хэмжээг зохион байгуулж байна.

May be an image of one or more people

Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй арга хэмжээнд Ховд аймгаас төрөн гарсан эрдэмтдийн төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцож байна.

May be an image of text

Салбар, салбарын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн, судлаачид өөрсдийн мэдээллээ танилцуулж бас санал бодлоо хуваалцаж байгаа нь бөгөөд үр дүнд нь "Ховд аймгийн дунд хугацааны стратеги, төлөвлөгөөний төсөл" /2025-2040/-д эрдэмтдээс гарсан саналыг тусгана. 

May be an image of one or more people and text that says

Мөн эрдэмтдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, эдийн засаг, инновацын шинэ санал, санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлогод тусгахаар төлөвлөж байна.

May be an image of text

"ХОВДЫН ЭРДЭМТДИЙН ФОРУМ-2025" арга хэмжээ маргааш /2025.11.11/ дуусна.

May be an image of newsroom, dais and text

May be an image of newsroom, dais and text that says


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ