
-Аргын тооллын 11 сарын 14 Баасан (Сугар) гараг (2025)-Намрын адаг улаан нохой сарын 25, улаагчин гахай, мэнгэ 2 хар, суудал огторгуй, бага морь-10 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:56-17:16.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, бурхан сахиус тахих, бэрийн үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, нохой авах, сайн үйлийг эхлэх, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, ажилчин шүтүүлэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.