ХОВД АЙМАГ:2026 оны төсвийн төслийг өргөн барилаа

May be an image of text

Монгол Улсын төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэхээр заасан байдаг.

Үүний дагуу аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

"Аймгийн 2026 оны төсвийн төсөл"-ийг /2025.11.25/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Зөвлөлд өргөн барилаа. 

May be an image of one or more people

З.Эрхбаяр:

Хуулийн хугацаанд багтаж ирэх оны төсвийн төслөө өргөн барьж буй аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон ажлын хэсгийн болон, ЗДТГ-ын хамт олонд талархаж байна гээд
ирэх сарын эхээр хуралдах аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулж өгөхөө илэрхийлэв. 
 
Төсөв өргөн барихад аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн С.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү, СТСХ-ийн дарга Б.Батсайхан, аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга нар байлцлаа.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ