"Монгол улсын хошой аварга малчин"-аар шалгарсан Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваагийн гэр бүлийн шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өглөө.
Д.Даваа нь 2012 онд
"Улсын аварга малчин" болж байсан бол амжилтаа ахиулан ийнхүү
"ХОШОЙ АВАРГА" болж нутаг усныхаа зон олныг баярлууллаа.
Одоогоос 33 жилийн өмнө тус сумын малчин Ч.Нука
"Монгол улсын хошой аварга"-аар шалгарч байсан бол Д.Даваа Булган сумаас төрж буй хоёр дахь
"ХОШОЙ АВАРГА" болж байна. Тэрбээр 28 жил мал маллаж бас хилээ манаж яваа
"ХИЛЧИН-МАЛЧИН" юм. Учир нь хилийн зурвас дагуу нутаглаж малаа малладаг учраас Хил хамгаалах туслах хүчний гишүүний үүрэгтэй. Тиймээс Хил хамгаалах туслах хүчний гишүүн бол
"МӨНХӨД ХАЛАГДДАГҮЙ ЦЭРЭГ" юм гэж үздэг.
Д.Даваа, Б.Тунгалаг нар 2002 онд гэр бүл болж аав ээжээсээ өвлөсөн 200-аад толгой малтай малчин болсон. Тэр цагаас хойш мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөөр 2200 гаруй толгой малтай болжээ. Бэлчээр, ургамал нь тохиромтой, авах ашиг шим нь арвин учраас сүүлийн жилүүдэд тэмээн сүргийг түлхүү өсгөхийг чухалчилж байна. Энэ хавар 600-аад толгой мал төллөх бэлтгэлээ хангажээ.
ВИДЕО: