Х.Балдангийн гэр бүл "Монгол улсын аварга малчин" боллоо



Алтай сумын Алтангадас багийн малчин Х.Балдангийн гэр бүл эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”– боллоо.



Алтай сумын Алтангадас багийн нутаг “Хайстын арын хашаа” гэх газар хаваржиж буй аваргын гэр бүлийн хүндтэй шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэлээ.





Х.Балдан,Ч.Цагаанхичиг нар аав ээжээсээ өмч болгон өгсөн 300-аад толгой малтай анх малчин болж байсан бол 20 гаруй жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд 2200 гаруй толгой малтай болжээ.



Хонин сүргийг түлхүү өсгөдөг энэ гэр бүл малч ухаан, нүүдэлчин соёлоо хадгалан залуустаа өвлүүлж явна. Мөн 10-аад залуусыг малжуулж мал маллах арга ухаанд сургажээ.



Эднийх энэ хавар 600-700 төл хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна.

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ