Гурван үеэрээ малч удамтай Б.Хаш-Эрдэнийн гэр бүл "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" цол хүртлээ



Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Б.Хаш-эрдэнэ гурван үеэрээ малч удамтай. Тэрбээр гэр бүлийн хамтаар сүүлийн 40-өөд жил мал маллаж байгаа бөгөөд олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Монгол улсын аварга малчин” цол хүртлээ.  Аваргын шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэв.


Б.Хаш-Эрдэнэ, Ж.Бадамсамбуу нар 1993 онд гэр бүл болохдоо 150-иад толгой малтай айл болж байсан бол тэр цагаас хойш буянт мал сүргээ өсгөсөөр 2500-аад толгойд хүргэсэн байна. 



Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг “Улаан үнээтийн хүнх” гэх газар хаваржиж байгаа малчны хотонд төлийн дуу цангинаж хаврын их ажил эхэлжээ. Эднийх энэ хавар 800-аад мал төллөнө. Мал төллөх ажил одоогоор 20 орчим хувьтай байна гэж аварга малчин Б.Хаш-эрдэнэ ярьлаа.



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ