Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Цэдэндамба "Монгол улсын аварга малчин" цол хүртлээ

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Усан бар жилийн босгон дээр Ховд аймгаас "Улсын аварга малчин" тав шалгарсан. Тэдний нэг нь Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба. 

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

2014 онд "Аймгийн аварга малчин", 2017 онд "Аймгийн алдарт уяач" цол хүртэж байсан амжилтаа бататган ийнхүү "Монгол Улсын аварга малчин" гэсэн хүндтэй шагналын эзэн болж байна. Ч.Цэдэндамба, гэргий Д.Дорждулам нарын шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг нар аймаг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр буурлуудынхаа малч ухааныг өвлөж, малчин удмаа үргэлжүүлэн 5 настайгаасаа эхлэн мал дээр гарч өдий 60 насны босгыг давтлаа энэ салбарт хөдөлмөрлөж, өөрийн мал маллах арга туршлагаа үр хүүхдүүд болон залуу малчдад зааж сургаж яваа ахмад малчин.
Анх ямаан сүрэг голлон өсгөж байсан бол өдгөө мал сүргээ  таван төрөл дээр нь өсгөж, хонин сүрэг голлосон 1600 гаруй толгой малтай болжээ.

амьтан болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Үүнээс энэ хавар 500 гаруй төл хүлээн авахаар бэлтгэлээ хангаж, анхны төлөө хүлээн авчээ. 

ВИДЕО:





8 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ