МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран 44 дэх жилдээ шалгаруулж байгаа “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” шагналыг Ховд аймгаас таван малчин хүртсэн. Тэдний нэг нь Булган сумын Алагтолгой багийн малчин Ц.Баатаржавын гэр бүл юм. Эднийх үхэр сүргийг түлхүү өсгөн үржүүлж төлөө бүрэн бойжуулсан амжилтаар “АЛТАН ТУГАЛНЫ ЭЗЭН” болжээ.
”Улсын аварга малчин” цолны босго шагнал болох “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ий шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.
Ц.Баатаржавынх таван төрлийн 1300 гаруй толгой малтай. Үүний 300 гаруй нь бод. Булган сумандаа хамгийн олон үхэртэй малчин. Сүүлийн жилүүдэд жил бүр 50-60 үхэр төллөж төлөө 100 хувь бойжуулахын зэрэгцээ өдөрт 100-аад литр сүү саан боловсруулдаг байна.
ВИДЕО: