Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас өгсөн мэдээллээр:
Булган, Үенч, Алтай суманд гарсан малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчнөөр нийт 13 голомтод 168 өрхийн 1587 толгой мал өвчилсөн. Үүнээс 134 өрхийн 1400 толгой малыг устгасан байна.
Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн суманд дархлаажуулалтын ажил эхэлсэн, үргэлжилж байна. Өнөөдрийн /2026.06.26/ байдлаар нийт 416 өрхийн 10577 үхэр 131142 бог нийт 141719 толгой мал хамруулаад байна.
