Ховд аймгийнхаа баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олноо баясган уран хурц мэх, хүч, чадал, эр бяраа гайхуулан нэгэн цагт барилдаж явсан аймгийн цолтой ахмад бөхчүүдэд жил бүрийн баяр наадмаар аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадамд хүрэлцэн ирж оролцсон 13 ахмад бөхөд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Эдгээр ахмад бөхчүүдээс хамгийн ахмад нь 73 настай Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн хурц арслан Дэмбэрэлийн Пүрэвжав гуай байсан юм. Тэрээр Ховд аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 4 үзүүрлэж, 2 түрүү хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.ВИДЕО: Огноо: 7/12/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2060 Мэдээ таалагдсан: