
Аргын тооллын 6 сарын 12. Баасан (Сугар) гараг (2026)-Зуны тэргүүн харагчин могой сарын 27, жил өдөр улаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, од гоё хүүхэн-1, түлэх барилдлагат. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:51.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Харин гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, замд гарах, үхэгсдийн үйл, газар хагалах, тариа ногоо тарих, хөрөнгө оруулахад сайн. Анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Лам болох, багш шавь болох, бурхан сахиус, гал тахих, нүүдэл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд сайн. Эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Гал тахих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, мөр гаргах, ан гөрөө хийх, морь худалдахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурхан сахиус тахих, даллага авах, залбиралд үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл, сахиусанд өглөг өгөхөд сайн. Хиншүү, бузар, бэлбэсний үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан тахих, номд орох, очирпүрэвийн хариулга, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, шинэ гэр, байшин, асар майхан босгоход сайн. Их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийхэд муу.
-Барилдлагын өдрийн үр: Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.