Ховд аймгийн Баяр наадмын хурдан морины уралдааны уяач болон уралдаанч хүүхдийн бүртгэлийг аймгийн ГБХЗХГ-ын хамт олон 2018 оны 07 сарын 08-09-ны өдрүүдэд Буянт голын бага гүүрний дээд талд байрлан бүртгэлийн төхөөрөмж, хурууны хээ уншигч, карт уншигчийг ашиглан био сканаар бүртгэлээ. Ховд аймгийн баяр наадмын комисс Хурдан морь унаач хүүхдүүдийг зориулалтын иж бүрэн хувцсаар бүрэн хангалаа. Хүүхдийн хүнд хэлбэрийн энэхүү нөхцөлийг аюул осолгүй байлгах үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газраас дээрх хувцасны тал үнийг хариуцан энэ жилийн морины хүүхдүүдийг 100 хувь иж бүрэн хувцасаар хангажээ. цЦаашид энэ байдлаар хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалахыг нийт наадамчин түмэндээ сонордуулж байна.ВИДЕО: Огноо: 7/9/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1466 Мэдээ таалагдсан: