ХОВД АЙМАГ: Найман сумын 1,5 сая орчим малыг вакцинжуулахаар бэлтгэж байна

May be an image of text that says

Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээ:

Дээрх хоёр суманд нийтдээ 10 голомтод 137 өрхийн 1178 толгой мал өвчилсөн. Үүнээс 980 гаруй толгой мал устгалд оруулаад байна. 

САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг ирэх 7 хоногт БНХАУ-аас авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид найман сумын /Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн/ 1.5 сая орчим толгой малыг вакцинжуулахаар бэлтгэл хангаж байна.

May be an image of one or more people and text

Өнөөдөр /2026.06.15/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын хурлаар хорио цээрийн дэглэм, өвчлөлийн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцлээ. 

Энэ 7 хоногийн сүүлээр вакцин татан авч дархлаажуулалт эхэлнэ. Вакцинжуулалтын ажил дууссаны дараа ч мөн тодорхой хугацаанд хорио цээрийн дэглэм барих нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгааг онцоллоо. 

May be an image of one or more people, people studying, newsroom and text

"Шуурхай штаб"
-ын гишүүд "Хээрийн штаб" болон зарим "Хяналтын пост"-ын үйл ажиллагаанд хүн хүч нэмэх, хяналтыг сайжруулахад анхаарахаар боллоо.

May be an image of one or more people, map and text that says

May be an image of one or more people, map and text

May be an image of one or more people, people studying and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ