Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд хуралдав

May be an image of one or more people and text

Өнөөдөр /2026.06.18/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд хуралдлаа.

May be an image of one or more people and people studying

Хурлаар:


Булган, Үенч суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал хариу арга хэмжээ, хорио цээрийн дэглэмийн үр дүн цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Булган суманд халдварын тархалт нэмэгдсээр байгаа бол Үенч суманд харьцангуй хумигдах төлөвтэй байна. Зэргэлдээх Баян-өлгий аймгийн хэд хэдэн суманд халдвар шинээр бүртгэгдсэн, нөхцөл байдал хүнд байгаа. Тийм учраас эрсдэлээс сэргийлэх зорилгоор:

-Хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлах, 
-Иргэдэд зорчих зөвшөөрөл олгож байсныг цуцалж "Хяналтын пост"-уудын үйл ажиллагааг илүү сайжруулах, 
-Баян-өлгий аймаг руу ачаа, бараа тээвэрлэх, аялах зорилгоор зорчихгүй байх, 
-Увс, Завхан аймаг Ховд аймгаас очих хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргасан учраас дээрх аймаг руу зорчихгүй, аялахгүй байх зэрэг шийдвэрийг гаргалаа. 

May be an image of one or more people, people studying and text

"Шуурхай штаб"
-ын хуралд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Амарсанаа оролцож мэдээлэл солилцов. Тэрбээр:
-Голомтын хоёр сумаас өөр сумдад халдвар алдаагүй байгаа нь гаргасан шийдвэр, хариу арга хэмжээний ажлын нэг үр дүн гэдгийг онцлоод холбогдох байгууллагын удирдлагуудад зарим асуудлаар үүрэг, чиглэл өглөө. 

Аймгийн Мал эмнэлгийн газраас авсан өнөөдрийн /2026.06.18/ мэдээгээр: 

Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний  нийтдээ 10 голомтод 156 өрхийн 1172 үхэр, 47 хонь, 87 ямаа бүгд 1306 толгой мал өвчилж 126 өрхийн 1002 үхэр 34 хонь 79 ямаа бүгд 1115 толгой мал устгасан байна.

May be an image of one or more people, people studying and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ