Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
"Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам"-ыг тохиолдуулан нийт иргэдийг уламжлалт соёлоо дээдэлж, үндэсний хувцасаараа гоёж, соёлтой, цэвэрхэн наадахыг уриалж
“САЙХАН НААДАМЧИН-2018” уралдааныг зохион байгууллаа.
“САЙХАН НААДАМЧИН-2018” уралдааныг зохион байгуулахдаа наадамчин олныгоо хошуучлан үндэсний дээл хувцасаараа гоёж, байгаль эх дэлхийдээ хог хаягдалгүй, бусаддаа үлгэр жишээ наадсан наадамчин гэр бүлийг шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн наадмаар Манхан сумын харьяат Монгол улсын гавьяат малчин Х.Эрдэнэ гуайн гэр бүл
"САЙХАН НААДАМЧИН"-аар шалгарч байсан бол энэ жил Дөргөн сумын харъяат Б.Чингисийн гэр бүл шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авав. Дөргөн сумын харъяат Б.Чингис, түүний гэргий Ш.Отгонцэцэг нар 2-15 насны 7 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа үлгэр жишээ, өнөр гэр бүл юм.