Аргын тооллын 6 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2026)



Аргын тооллын 6 сарын 16. Мягмар (Ангараг) гараг (2026)
-Зуны дунд хөх морь сарын шинийн 1, жил өдөр цагаагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал шороо, од хэрцгий охин-5, үхэх барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ харш гараг.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Билгийн өдрийн үр: Эд, мал худалдан авах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, мод тарих, худаг гаргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, буяны эхийг бүтээх, замд гарахад сайн. Үс засуулах, ном сонсох, даллага авах, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад муу.
-Гарагийн өдрийн үр: Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулж эхлэх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гаргах, ан гөрөө хийхэд сайн. Хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
-Жил өдрийн үр: Мэргэ төлгө тавих, арилжаа наймаа хийх, эм найруулахад сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйхад муу.
-Мэнгэний өдрийн үр: Эм найруулах, 8 лус тахих, тахил өглөг өгөх, бурханд залбирах, хануур үйлдэхэд сайн. Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргахад муу.
-Суудалын өдрийн үр: Газрын үүд боох, мод хатгах, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарахад сайн. Суурь тавих, үхэгсдийн үйл, угаал, залбирах талбих, өс дарахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ