БУЛГАН СУМ:Шүлхий өвчний голомтод 64 өрхийн 5500-аад мал бий

May be an image of campsite, mountain and text

Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр:

Өнөөдрийн /2026.05.30-ны 13:00/ байдлаар долоон өрхийн 35 үхэр өвчилсөн. Цаашид нэмэгдэх төлөвтэй. Халдварын голомтод 64 өрхийн 5500 орчим мал бий. Мөн Булган сумын төвөөс 90-ээд км-ийн зайд мөн ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн дуудлагын дагуу мэргэжлийн байгууллага ажиллаж байна гэлээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нэргүй, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл нараар ахлуулсан ажлын хэсэг Булган суманд ажиллаж байна.

Тус суманд хяналтын есөн пост гаргаж хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ