Ховд аймгийн Цагдаагийн газраас "Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын хурал"-ыг зохион байгуулав

Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас "Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын хурал"-ыг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Баярын хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Оронбасар хугацааны “Цагдаагийн хошууч” цолоор, Дотоодын цэргийн тусгай салааны дарга, хошууч Т.Дөлгөөнжаргал, зохицуулагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэл нарыг Ховд аймгийн Засаг даргын “Жуух бичиг"-ээр, мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Баясгалан, ахмад Д.Бямбасүрэн, ахлах ахлагч Б.Энхбаяр нарыг аймгийн Засаг даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр, Дотоодын цэргийн тусгай салааны орлогч, хошууч Э.Банзрагч, мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Даваахүү, ахлах дэслэгч Т.Сумъяа, дэслэгч Б.Сүхцэрэн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч У.Наранбадрах, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баатарсүрэн, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мягмар, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Мөнхжав, слесарь Ш.Пүрэвхүү нарыг Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр шагнасныг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа нар гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.

Image may contain: 12 people, people standing and indoor

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, standing



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ