Аймгийн Онцгой комиссоос энэ оны 07 дугаар сарын 03-05-ны өдөр Жаргалант сумын нутаг давсгэрт тохиолдсон үерийн гамшгийн талаар МУ-ын Засгийн газар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгт яаралтай мэдэгдэж, тусламж үзүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, аймгийн Улаан загалмай хороо, аймгийн Онцгой комиссийн хамтарсан баг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах судалгааг гаргах зорилгоор багуудад ажиллаж, үерийн нөхцөл байдлын болон үерийн усанд автсан айл өрхүүдийн хэрэгцээний үнэлгээ, судалгаа хийж байна. Энэхүү судалгааг үндэслэн айл өрхүүдийн бодит үнэлгээг тогтоож Улаан загалмайн нийгэмлэгээс үзүүлдэг тусламж дэмжлэг болох 100 ам.доллар болон гал тогооны багц, эрүүл мэндийн тусламжийн багц зэргийг зорилтот айл өрхүүдэд олгох юм байна. ВИДЕО: Огноо: 7/20/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1437 Мэдээ таалагдсан: