Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Монгол төрийн далбааны өдөр, Ховд аймгийн Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-11 ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр баяр наадмын нээлтийн арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр зохион байгуулав. Ховд аймгийн үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцсон бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог олон ястны өлгий Ховд нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Ховд аймгийн алдар цуутай соёл урлаг, спортын салбарын эрхэм хүндтэй хүмүүс мөнх хөх тэнгэртээ Монгол улсынхаа төрийн далбааг өргөн мандуулж, Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулан, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв.
ВИДЕО: