Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийн ажилтнууд Ховд аймагт ажиллаж байна

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийн ажилтан П.Амарзаяа, Хяналт үнэлгээ хариуцсан ажилтан О.Номин нар үерийн нөхцөл байдлын үнэлгээ, үерийн усанд автсан айл өрхүүдийн хэрэгцээний үнэлгээ хийх зорилгоор энэ оны 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. 

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Гамшгийн менежментийн хөтөлбөр”-ийн ажилтнуудыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Улаан Загалмай хорооны дарга Б.Одонпүрэв нар "Ховд" нисэх онгоцны буудалд тосч авлаа. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч уулзаж, энэ оны 7 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд орсон борооны улмаас Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн далан задарч айл өрхүүд усанд автсан тухай, аймгийн Онцгой комиссын авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээ, шийдвэр, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын гаүрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ