Ховд аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчдад шагнал гардуулав

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд аймгийн Цагдаагийн газрын тайлан тавих, иргэдийг сонсох үйл ажиллагаа энэ оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Иргэний зөвлөлийн дарга Ц.Мөнхцог болон аймгийн Цагдаагийн газрын дарга, алба хаагчид оролцсон юм.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Энэ үеэр Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Батжаргалыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт жуух”-аар, Ховд аймаг дахь ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад Э.Бадрал, мөн салааны дарга, ахмад Г.Мөнгөнбаатар, харуулчин, ахлагч Э.Ариунболд, харуулчин, ахлагч У.Ууганхүү нарыг Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар “Баярын бичиг” мөнгөн шагналаар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар хугацааны ахлах ахлагч цолоор цагдаагийн ахлагч С.Сандагдорж, М.Өлзийбаяр, Б.Соронзонболд, Н.Мөнхтуяа, Б.Сейл, Б. Нямхүү, Ч.Лхамаа, Ю.Баатар, Б.Ганзориг, Д.Мөнхзориг, Г.Баатарсүрэн, Ж.Галбадрах, Х.Хадыс нар, хугацааны цагдаагийн ахлагч цолоор цагдаагийн дэд ахлагч Ц.Баярмөнх, О.Улаанхүү нар шагнагдсаныг тус тус гардуулан өгч, нийт цагдаагийн алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.


Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ