
Аргын тооллын 6 сарын 19. Баасан (Сугар) гараг (2026)-Зуны дунд хөх морь сарын шинийн 5, жил өдөр хөх хулгана, мэнгэ 1 цагаан, суудал ус, од их морь-9, түлэх барилдлагат. Модон хохимой, тэрсүүд, сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой, тэрсүүд, сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Бич, тахиа, хонь жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Модон хохимой өдөр. Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.