Ховд аймгийн Баяр наадмын хурдан морины уралдааны уяачид болон уралдаанч хүүхдийн бүртгэлийг аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын хамт олон наадмын өмнө буюу 07 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд Буянт голын бага гүүрний дээд талд байрлан бүртгэлийн төхөөрөмж, хурууны хээ уншигч, карт уншигчийг ашиглан био сканаар бүртгэн ажиллав.
Мөн Ховд аймгийн баяр наадмын комисс Хурдан морь унаач хүүхдүүдийг зориулалтын иж бүрэн хувцсаар бүрэн хангажээ. Ингэхдээ хүүхдийн хүнд хэлбэрийн энэхүү нөхцөлийг аюул осолгүй байлгах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас дээрх хувцасны үнийн тавин хувийг хариуцсан юм. Цаашид энэ байдлаар хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалахад анхааран ажиллаж байна.