
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ой усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд
“Бид мод тарьж байна” сэдэвт хүүхдийн дууны уралдаан зохион байгуулсан.

Тус уралдаанд Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн Д.Нарандулам багштай 4г ангийн хамт олон бага насны ангилалд (I-V) тэргүүн байр эзэлсэн байна.

Уралдааны шагнал болох "Өргөмжлөл", мөнгөн шагналыг өнөөдөр /2026.06.09/ аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн захирал Х.Гантөмөр нар гардуулан өгч баяр хүргэв.
