
Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээ:
Дээрх хоёр суманд нийтдээ 10 голомтод 116 өрхийн 1100 орчим толгой мал өвчилсөн. Үүнээс 980 гаруй толгой мал устгалд оруулаад байна. Өвчлөл нэмэгдэж байгаа, дагаад устгалын ажил сайн хийж байгааг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл онцоллоо.

Баян-өлгий аймгийн Дэлүүн суманд батлагдсан мөн Булган суманд сэжигтэй тохиолдол илэрсэн учраас халдвар тархахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс хорио цээрийн дэглэмийг сайтар мөрдөх нь чухал байгааг анхааруулав.
САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг ирэх 7 хоногт БНХАУ-аас авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид найман сумын /Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн/ малыг вакцинжуулахаар бэлтгэл хангаж эхэллээ.

Өнөөдөр /2026.06.14/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" сумдын удирдлагуудыг оролцуулан өргөтгөсөн хурал зохион байгуулж чиглэл өгөв.

