"COVID-19"-ийн халдвараас сэргийлэх уг үйл ажиллагаанд зориулж, төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд хандив тусламж үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.03.25/ Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн хамт олон 250,000 төгрөг 150 ширхэг амны хаалт хандивласан бол Ховд аймаг дахь Христ итгэлт иргэдийн зүгээс 3,0 сая төгрөг, 3 ширхэг халуун хэмжигч багажийн хамт хандивлалаа. Хандивыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Уранчимэгт гардуулан өгөв. Огноо: 3/25/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1800 Мэдээ таалагдсан: