Төрийн банкны Ховд салбарын хамт олон "COVID-19" вирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж 1,0 сая төгрөг хандивлав



"COVID-19"
вирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болгож төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд хандив туслалцаа үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.03.12/ Төрийн банкны Ховд салбарын хамт олон 1,0 сая төгрөгийн хандив өргөснийг тус банкны захирал А.Батмөнх аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд гардуулан өгөв.



Мөн -Шүүхийн хамт олон – 1 сая 25 мянган төгрөг
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 590 мянган төгрөг
-Ус, цаг уур орчны шинжилгээний газрын хамт олон – 1 сая төгрөг
-Ерөнхий боловсролын 3-р сургуулийн хамт олон – 900 мянган төгрөг, 10 литр чацаргана
-Ерөнхий боловсролын 6-р сургуулийн хамт олон – 900 мянган төгрөг
-Цаст-Алтай цогцолбор сургуулийн хамт олон – 800 мянган төгрөг
-Прогресс сургуулийн хамт олон – 760 мянган төгрөгийг
тус тус хандивлаж, аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ