Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа шуурхай хэрэгжүүлж буй аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хандив, тусламж үзүүлсээр байна.
Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагуудын хамт олны зүгээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, “Шуурхай штаб”-ын ахлагч Ч.Уранчимэг нарт хандиваа хүлээлгэн өглөө.
Үүнд:
1-р цэцэрлэг – 705 мянган төгрөг, 500 ширхэг амны хаалт
5-р цэцэрлэг – 550 мянган төгрөг
6-р цэцэрлэг – 250 мянган төгрөг
12-р цэцэрлэг – 740 мянган төгрөг
16-р цэцэрлэг – 885 мянган төгрөг
Ерөнхий боловсролын 2-р сургууль – 900 мянган төгрөг
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар – 590 мянган төгрөг
“Ач буян трейвэл” ХХК-ийн хамт олон 1 сая төгрөгийг тус тус хандивлалаа.