Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшлийн байгууллагууд, ард иргэдтэй хамтран улирал тутамд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас бусад төрийн байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг өнөөдөр /2020.03.26 /зохион байгууллаа.
Ховд хотын доторх 48 км хатуу хучилттай зам дагуух нийтийн эзэмшлийн гудамж талбайг хамарсан уг цэвэрлэгээний ажилд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иуд, СӨБ-уудаас бусад 33 байгууллагын удирдлагууд болон албан хаагчдын төлөөлөл 60 гаруй хүн оролцсон юм. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудаас Бадамлах дөл компанийн ажилчид оролцсон байна.
Цаашид ийнхүү аймаг, орон нутгийн зүгээс нийтийн эзэмшлийн талбайд хог цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттайгар тогтмол зохион байгуулах бөгөөд иргэд олон нийтийг нийтийн эзэмшлийн газруудад хог хаягдал, нус цэрээ хаяхгүй байж, хувийн эзэмшлийн хашаа хайс, орон сууцны орчны эрүүл ахуйг сайтар сахихыг мэргэжлийн байгууллагуудаас уриалж байна.
ВИДЕО: