Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс
“Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг” болох зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилгоор төрийн байгууллагуудын цахим мэдээлэл ба ил тод байдлын хэрэгжилтийн явцад хяналт хийж байна.
Хяналт үнэлгээг 3-р сарын 16-30-ны хооронд хийх ба энэ үеэр төрийн 34 албан байгууллага, 17 сумын цахим хуудсанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа юм.
Ингэснээр “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн шударга хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлж, аймгийнхаа төрийн үйлчилгээний соёл, чанар, хүртээмж, шуурхай байдлыг шинэ шатанд гаргах зорилтыг хэрэгжүүлэх,
-Хууль тогтоомжид тусгагдсан нээлттэй, ил тод байдлын шалгуур үзүүлэлтүүд, төрийн байгууллагууд цахим хуудас ажиллуулж буйг тогтоох, үнэлэх шалгуур үзүүлэлт боловсруулах,
-Төрийн байгууллагуудын цахим хуудасны орчинд мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг үнэлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, ил тод нээлтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн
"ЗӨВЛӨМЖ" хүргүүлэх юм.
Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс хийж буй бас нэг чухал ажил бол төрийн зарим байгууллагын дарга, мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөгөө өгч байна.